Paracord bracelet нь шүхрийн олсоор сүлжиж хийсэн бугуйч юм. Амь өрссөн байдалд дурлагчид, ууланд алхагчид, авирагчид, хөдөө гадаа салхинд гарж байгаа хэнч болов зүүж болдог болохоор үнэхээр таатай.  Паракорд бугуйвчийг ерөнхийд нь 2 ангиллаа.

  • Survival bracelet буюу амьд гарах бугуйвч
  • Fashionable bracelet буюу загварын бугуйвч

Нэг үгээр бол энэ бугуйвч нь амьд үлдэх хэрэгсэл юм. Энэхүү бугуйвч нь аюултай нөхцөл байдал амьд үлдэхэд туслах хамгийн тохиромжтой хэрэгсэл болоод байна.       Юу гэх гээд байна вэ? гэвэл хамгийн муугаар би ширэнгэнд төөрсөн байна гэж бодъё. Тэгвэл та энэхүү бугуйвчийг зүүж явсанаараа юу хийж чадах вэ?

Үүнд:

  • Олс /бугуйвчаа задалвал 3-4.5м урт олс болно. /
  • Цахиур/Та хаана ч явсан галтай л гэсэн үг. Бүүр бороотойд ч гал гаргах боломжтой/
  • Луужин / усан зүүтэй хүйтэнд -20хүртэл ажиллах чадвартай, усан доор 30м хүртэл гүнд ажиллана. /
  • Шүгэлadventure_inside__14730-1432052888-1280-1280
  • Керамик хутга
  • Яаралтай үеийн хэтний хөвөн /30 секунд асдаг хуурай антибиотек шингээсэн хөвөн/
  • Резинэн гуурс / энэ тийм чухал биш ч гэсэн чавх болон урхи бэлдэхэд хэрэг болдог бололтой. Таны ур ухаан яаж ч ашиглаж болох юм./
  • Хөрөө, загас барих утас, урхины утас /гадуураа уснаас хамгаалсан уутан дотор битүү зүү болон загасны дэгээ, эсвэл хөрөө, загас барих 22кг даах чадвартай утас, 45кг хүртэл даах чадвартай урхины утасны аль нэгийг нь бугуйвчны голд байрлуулсан байдаг. /
  • Дохионы толь /хэн нэгэнд таны дуу хүрэхээргүй холоос нарны гэрэл ашиглаж байрлалаа мэдэгдэж болно/
  • Пластик түгжээ /олс хэрэглэхдээ түгжээ хийж ашигладаг/

Энэ бол бол адал явдал хайгч хүний бугуйвчинд байх нэмэлт хэрэгсэлүүд юм байна.

Мэдээж энэ бүгдийг заавал хийх албагүй буюу өөрийн юу сонирхдог болон хэрэгцээндээ тааруулаад бугуйвчаа хүссэнээрээ тоноглох боломжтой. Загварлаг байдлаар маш олон төрлийн паракорд бугуйвч байдаг буюу мөн аминд тулсан үед ч хэрэг болж чадахаар байдаг юм. Маш олон загварлаг бугуйвчийг та бүхэн доох видеоноос үзнэ үү!!!

Advertisements