Search

Paracord Mongolia

welcome to ParacordMongolia

Category

paracord

Paracord Bracelet/бугуйвч/

Paracord bracelet нь шүхрийн олсоор сүлжиж хийсэн бугуйч юм. Амь өрссөн байдалд дурлагчид, ууланд алхагчид, авирагчид, хөдөө гадаа салхинд гарж байгаа хэнч болов зүүж болдог болохоор үнэхээр таатай.  Паракорд бугуйвчийг ерөнхийд нь 2 ангиллаа.

  • Survival bracelet буюу амьд гарах бугуйвч
  • Fashionable bracelet буюу загварын бугуйвч

Нэг үгээр бол энэ бугуйвч нь амьд үлдэх хэрэгсэл юм. Энэхүү бугуйвч нь аюултай нөхцөл байдал амьд үлдэхэд туслах хамгийн тохиромжтой хэрэгсэл болоод байна.       Юу гэх гээд байна вэ? гэвэл хамгийн муугаар би ширэнгэнд төөрсөн байна гэж бодъё. Тэгвэл та энэхүү бугуйвчийг зүүж явсанаараа юу хийж чадах вэ?

Үүнд:

  • Олс /бугуйвчаа задалвал 3-4.5м урт олс болно. /
  • Цахиур/Та хаана ч явсан галтай л гэсэн үг. Бүүр бороотойд ч гал гаргах боломжтой/
  • Луужин / усан зүүтэй хүйтэнд -20хүртэл ажиллах чадвартай, усан доор 30м хүртэл гүнд ажиллана. /
  • Шүгэлadventure_inside__14730-1432052888-1280-1280
  • Керамик хутга
  • Яаралтай үеийн хэтний хөвөн /30 секунд асдаг хуурай антибиотек шингээсэн хөвөн/
  • Резинэн гуурс / энэ тийм чухал биш ч гэсэн чавх болон урхи бэлдэхэд хэрэг болдог бололтой. Таны ур ухаан яаж ч ашиглаж болох юм./
  • Хөрөө, загас барих утас, урхины утас /гадуураа уснаас хамгаалсан уутан дотор битүү зүү болон загасны дэгээ, эсвэл хөрөө, загас барих 22кг даах чадвартай утас, 45кг хүртэл даах чадвартай урхины утасны аль нэгийг нь бугуйвчны голд байрлуулсан байдаг. /
  • Дохионы толь /хэн нэгэнд таны дуу хүрэхээргүй холоос нарны гэрэл ашиглаж байрлалаа мэдэгдэж болно/
  • Пластик түгжээ /олс хэрэглэхдээ түгжээ хийж ашигладаг/

Энэ бол бол адал явдал хайгч хүний бугуйвчинд байх нэмэлт хэрэгсэлүүд юм байна.

Мэдээж энэ бүгдийг заавал хийх албагүй буюу өөрийн юу сонирхдог болон хэрэгцээндээ тааруулаад бугуйвчаа хүссэнээрээ тоноглох боломжтой. Загварлаг байдлаар маш олон төрлийн паракорд бугуйвч байдаг буюу мөн аминд тулсан үед ч хэрэг болж чадахаар байдаг юм. Маш олон загварлаг бугуйвчийг та бүхэн доох видеоноос үзнэ үү!!!

Paracord гэж юу вэ?

Сайн байцгаан уу? та бүхэндээ нэгэн сонин дуулгахад жүжигчин Tom Hardy нь Mad Max кинодоо энэхүү Paracord бугуйвчийг зүүж байжээ. Энэхүү бугүйвчний нэр нь mad max юм байна.  Paracord гэж ер нь юу юм бэ? түүний үүсэл хөгжил, хэрэглээ болон төрөл зүйлийн талаар та бүхэнд бэлтгэн нийтэллээ.  Уяа зангилаа сонирхдог сониуч бүтээлч хүмүүс болон уул хаданд авирах алхах дуртай, extreme спорт сонирхдог, ямар ч нөхцөлд хаана ч хэрэглэгддэг энэхүү олсны талаар мэдээлэл хүргэе.

Paracord-н түүхээс:

Паракорд нь шүхэрний татлага утаснаас үүсэж хөгжсөн буюу энэ нь шүхэрний нарийхан томож сүлжсэн татлага утас юм. Энэхүү утсыг дэлхийн хоёрдугаар дайнд америкийн цэргийн хүчнийхэн өргөнөөр ашигладаг байсан байна.hires_100912-F-5193R-1090a.jpg

Шүхэрний татлага утсыг nylon буюу нийлэг материалаар хийдэг нь үүнийг илүү нарийхан, бат бөх, хөнгөн болгодог. Хамгийн нийтлэг хэрэглэгддэг долоон ширхэгээр нь томож сүлжсэн утас нь 550 паунд буюу 249кг даах чадвартай байдаг нь  цэргийн хүчнийхэнд хүлээн зөвшөөрөгдөх томоохон шалтгаан болжээ. Иймээс ихэнх утас нь 550 paracord төрлийнхөөр үйлдвэрлэгддэг.

Багаж хэгэрлэсээ холбож уях, цүнх уут савнаасаа эд зүйлс өлгөх, анхны тусламж үзүүлэхэд чангалуур гэх мэт зүйлээр энэхүү олсыг  цэргүүд дайны талбарт ашиглах аргыг олжээ. Одоо ч цэргийнхэн өргөн хүрээтэй ашигласаар байгаа. Цэргүүд халагдаж ирээд энэхүү олсыг өдөр тутмын амьдралдаа ашиглах болсоноор энэхүү олсны хөгжих эхлэл тавигдсан гэж хэлж болно. Эдгээр жилүүдэл цэргийн нөөцөөс илүү гарсан олсыг л зардаг байсан байна.

Харин өнөөдөр олон үйлдвэрүүд цэргийн шинж чанартай мөн үүнээс гадна худалдааны төрлөөр энэхүү олсыг үйлдвэрлэж байна. Хэрэглэгчид танин мэдэхийн хэрээр эрэлт хэрэгцээ нь ихсэж бас олон төрлийн олс үйлдвэрлэгдэх болсон. Зуу зуун өнгөний сонголттой хэд хэдэн төрлийн хэмжээтэйгээр өнөөдөр бидэнд нийлүүлэгдэж байна. Үүнээс 550 paracord олс нь одоог хүртэл хамгийн сайн зарагдсан байдаг байна.

Paracord хэрэглээ:

Paracord олсыг ослын үеийн хангалтын иж бүрдэлд байх хамгийн чухал хэрэгсэл гэж үздэгээрэээ өндөрөөр үнэлэгддэг. Иж бүрдэл буюу бидний хэлдэгээр аранзанд авч явахад хялбар мөн маш бага жинтэй байдаг.

Хүмүүс аль хэдийнэ paracord олсоор өдөр тутмын амьдралд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүдийг зохиосон ба үүнээс гадна ослын үед олсыг хэрэглэх талаар ч илүү дүр дүнтэй аргуудыг олсон байна. Жишээ нь: paracord survival bracelet буюу олсоор хийсэн амьд үлдэхэд хэрэгтэй энэхүү бугуйвч нь олны дунд ихээхэн алдартай болоод байгаа. Олон олон төрлийн загвараас сонгоод үнэхээр үзэмжтэй бугуйвчийг хийх нь хөгжилтэй бас зүүсэн байхад ч тааламжтай байдаг бололтой. Гэхдээ хамгийн чухал нь гангарах биш ба хэрвээ хүндхэн нөхцөл байдалд бугуйвчаа задлаад урт олс хэлбэрээр нь ашиглах боломжтой. За дараа бугуйвчийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулна.

Мөн бугуйвчтай адилаар өмдний тэлээ гэх мэт бусад хэрэгсэлүүд ч байгаа. Аминд тулсан үед  тэлээгээ задлаар ашиглавал мэдээж илүү урт олс хэрэглэнэ гэсэн үг.

Paracord олс нь гуурсан хэлбэртэй болохоор практик хэрэглээнд хэрэглэхэд амар хялбар байдаг. Олон хүмүүс шинэ хэрэглээг нэвтрүүлж мөн өөрөөр олсыг ашиглах тохиромжтой санааг гаргасаар байна. Ихэнх хүмүүс paracord олсоор хийсэн эд зүйлээ хэн нэгэнд бэлэглэх эсвэл зардаг. Харин цэргээс халагдсан ахмад дайчид, сургуулийн скаут клуб болон бусад байгууллагууд олсоор бүтээгдэхүүн хийж худалдаалж амжиргаагаа болон санхүүжилтэндээ нэмэр болгодог байна.

Зарим хүмүүс нь амжилттай бизнэс болгон хөгжүүлж paracord олсоор хийсэн бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Энэхүү олсоор хийсэн бүтээгдэхүүний худалдаа нь ихээхэн өргөжиж өсөж байгаа билээ.

Paracord олсоор хийгдэг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн нь:

  • Бугуйвчmaxresdefault.jpg
  • Тэлээ
  • Оосор/Бууны, хутганы, камерны гэх мэт/
  • Бариулыг бүрэх
  • Түлхүүрийн оосор
  • Савны гэр
  • Нохойны уяа гэх мэт үнэхээр юуг л бол юуг ч хийнэ дээ

Paracord олсны төрөл:

paracord-sizes

  1. 7-strand 550 type III paracord

550 paracord бу220px-paracord-commercial-type-iii-inch-scaleюу долон нарийн нийлэг утсыг дотор томож сүлжсэн олс юм
. Үүнийг америкийн цэргийн хүчнийхэн хэрэглэдэг мөн ихэнх олсоор хийж байгаа бүтээгдэхүүнүүдийг энэ олсоор хийдэг. Диаметр нь 4.5мм. Энэ олс нь хоёр
төрөл байдаг байна. Үүнд:

 

  • Нийлэг бүрхүүлтэй ба нийлэг утастай
  • Полиэфирийн мяндсан бүрхүүртэй ба нийлэг утастай

Энэ хоёр төрлийн аль аль нь дотроо нийлэг долоон ширхэг томсон утастай ба энэ нь олсны бат бэхийг хангадаг. Энэ хоёр төрлийн олс нь бага зэгэр гадна бүрхүүлээрээ өөр ч аль аль нь 249кг даах чадвартай.

  1. 650 Coreless

Энэ төрлийн олсны дотор нийлэг томсон утас байхгүй буюу дан ганц бүрхүүл маягийн хавтгай хэлбэртэй цул нийлэг утсаар хийгдсэн байдаг. Тиймээс бусад ердийн paracord олснуудаас бат бөх багатай байна. Гэхдээ энэхүү нийлэг дан ганц бүрхүүлээр хийгдсэн олсыг олон хүмүүс хэрэглээндээ ашиглах аргыг олжээ. Өргөн нь 5мм гэхдээ 650 гэдэг бол утасны хэмжээ болохоос даацын хэмжээ биш буюу энэхүү олс нь бусдаасаа даах чадвар багатай.

  1. 425 Tactical paracord

Энэ төрлийн олс нь ердийн 550 олсноос жижигхэн бөгөөд тактикийн олс юм. Аранзандаа авч явахад хялбар, мөн булж далдалахад илүү амар байдаг байна. Ойролцоогоор диаметр нь 3мм ба хамгийн их даац авах чадвар нь 193кг. Дотор талдаа гурван ширхэр утас томож сүлжсэн байдаг ба гадна талын бүрхүүл нь 100% нийлэг материалаар хийгдсэн утас байдаг болохоор маш бат бөх байдаг.

  1. 275 Tactical paracord

Үйлдвэрлэлээс гаргадаг хоёр дахь тактикийн олс юм. Энэхүүү олсны диаметр нь 2.5мм зарим тохиолдолд 2.38мм байдаг. Хамгийн их даац хүлээн авах чадвар нь 275 пауд буюу 125кг даахаг байна. Энэхүү олс нь 550 төрлийн олсноос ихээхэн жижигхэн бөгөөд хүнд жинтэй зүйлд ашиглахгүй зарим жижиг хэрэгсэлүүд хийхэд ашигладаг байна.

  1. Type I paracord

Энэ төрлийн олс нь микро утаснаас том гэхдээ 275 тактикийн утаснаас жижигхэн буюу диаметр нь 1.85мм. Хамгийн ихдээ 43 кг даацыг хүлээн авж чадна.

  1. Micro and Nano cord

Энэ бол нийлэг утаснуудын хамгийн жижиг төрөл нь юм. Микро утасны диаметр нь 1.18мм, нано утасны диаметр нь 0.75мм байна.

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑